info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Гадаад дахь прокурорын хөгжил сургалтын албаны /OPDAT/ Ази, Номхон далайн бүсийн захирал Е-Тин Ву тэргүүтэй төлөөлөгчид /2023.11.15/ Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтад АНУ-ын Хууль зүйн яамны Хилийн чанад дахь прокурорын хөгжил сургалт хариуцсан хөтөлбөрийн шинжээч Жэнна Баркэр, Холбооны мөрдөн шалгах товчооны, Үндэстэн дамнасан авлигын эсрэг түншлэлийн Азийг хариуцсан зөвлөх, Жэффри Ри, АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хуулийн зөвлөх Патрик Сутэр, Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулахын олон улсын албаны, дэлхийн бодлого, хөтөлбөрийн газрын авлигын эсрэг хөтөлбөрийн зөвлөх Таня Хопкинс, Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулахын олон улсын албаны Европ, Азийн хөтөлбөрийн үйлчилгээ хариуцсан ажилтан Мэтью Килиан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хууль сахиулах, аюулгүй байдлын атташэ, Бүсийн аюулгүй байдлын ажилтан Жөв Ортэз нар оролцсон бол Шүүхийн сахилгын хорооны талаас дарга Х.Хашбаатар, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар нар байлцав.

Уулзалтын үеэр хорооны үйл ажиллагаа болон хүлээн авсан өргөдөл, мэдээлэл түүний шийдвэрлэлт, түгээмэл гаргаж буй шүүгчийн зөрчлийн талаар холбогдох мэдээллийг төлөөлөгчдөд өглөө.