НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2023-11-09 0Нэгдсэн үндэстний байгууллагын Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал эрхэлсэн Тусгай илтгэгч хатагтай Маргарет Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 09-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, шүүх засаглал, прокурорын бие даасан шударга байдал, хууль эрх зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэхэд төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт хийх юм.
Дээрх айлчлалын хүрээнд төлөөлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд зочилж, сахилгын хорооны бүтэц, зохион байгуулалт, хүлээн авсан өргөдөл, мэдээлэл түүнийг шийдвэрлэсэн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс болон хорооны үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтад Нэгдсэн үндэстний байгууллагын шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал эрхэлсэн Тусгай илтгэгч хатагтай Маргарет Саттертуэйт, Хүний эрхийн Дээд Комиссарын албаны хүний эрхийн мэргэжилтэн Мелание Сантизо, Тусгай илтгэгчийн хувийн туслах Катарина Сидов нар оролцсон бол Шүүхийн сахилгын хороог төлөөлж гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Б.Сугар, Б.Энхтөр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар оролцоо.
НҮБ-ын Тусгай илтгэгч хатагтай Маргарет Саттертуэйт нь Монгол Улсад хийсэн айлчлалын урьдчилсан дүгнэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төр, засгийн байгууллагын төлөөлөлд танилцуулах бол 2024 оны 6 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулах юм.