info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ


Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид тангараг өргөлөө.

Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтад тэнцэж зохих шаардлагыг хангасан Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Б.Зулцэцэг, Хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Нямжаргал, Г.Болортуяа нар 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав. 

Тангараг өргөх ёслолын ажиллагааг шүүхийн сахилгын хорооны Ажлын алба зохион байгуулж, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар тэргүүтэй Ажлын албаны албан хаагчид оролцож тангараг өргөсөн алба хаагчдад баяр хүргэлээ.

Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар алба хаагчдад хандан, Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг захив.