/IDLO/ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-11-01 0Уулзалтаар Европын Холбооноос санхүүжүүлэх “Шүүхийн тогтолцооны ил тод байдал төсөл”-ийн талаар мэдээлэл авах, төслийн хүрээнд хамтарч ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах саналаа /IDLO/ Олон Улсын байгууллагад хүргүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.
Уулзалтад /IDLO/ Олон Улсын байгууллагыг төлөөлж “Шүүхийн тогтолцооны ил тод байдал төсөл”-ийн хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Хяналт үнэлгээний мэргэжилтэн Ж.Үжин нар оролцсон бол Шүүхийн сахилгын хороог төлөөлж Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Тэлмүүн, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Л.Ичинхорлоо нар оролцов.