ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ
2023-10-18 0Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гараг бүр “GLOBAL ETHICS DAY” буюу “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Америкийн Нэгдсэн Улсын Карнейгийн Консул (Carnegie Council)-аас 2014 онд анх “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн 100 орчим улс энэхүү өдрийг тэмдэглэн, ёс зүйн чиглэлээр олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.
Энэ жил Дэлхийн ёс зүйн өдрийг “Ethics Empowered” буюу “Ёс зүйг хүчирхэгжүүлэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ нь гагцхүү ур чадвар бус хандлага, ёс зүй чухал болох санааг илэрхийлж байгаа ажээ.
Дэлхий даяарчлагдан өөрчлөгдөж нийгмийн харилцаанд хандлага, ёс зүйг чухалчилж буй энэ цаг үед зөв хандлагатай, ёс зүйтэй байх нь иргэн, албан тушаалтан бидний үүрэг юм. Иймд нийгмийн бүх шатны харилцаанд ёс зүйн үүргээ ухамсарлаж үлгэр дуурайл үзүүлэхийг Шүүхийн сахилгын хорооноос уриалж байна.