НИЙТ ШҮҮГЧДИЙН II ЧУУЛГАНД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО ТАЙЛАНГАА СОНСГОЛОО
2023-09-28 0Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулган 2023 оны 9 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болж Шүүхийн сахилгын хороо үйл ажиллагааны тайлангаа сонсголоо.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т Зааснаар Нийт шүүгчийн чуулган нь Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцдэг.
Ээлжит хоёрдугаар чуулганд Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар Шүүхийн сахилгын хорооны 2021-2023 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу.