ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
2023-09-27 0Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, зөв шударга хэрэгжүүлж байгаа Шүүхийн сахилгын хорооны гишүүн Дашзэвэгийн Эрдэнэчулуунд Монгол Улсын гавьяат хуульч, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Сономдовчингийн Энхтөрд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон цол тэмдгийг тус тус хүртээлээ.
Д. Эрдэнэчулуун нь төрд 37 жил үүнээс шүүхийн байгууллагад тасралтгүй 33 жил, С. Энхтөр нь шүүхийн байгууллагад 26 жил үүнээс шүүгчээр тасралтгүй 21 жил ажиллаж байгаа салбартаа нэр хүндтэй боловсон хүчнүүд юм.
Монгол Улсын шүүхийн байгууллагад залуу нас, хүч хөдөлмөрөө зориулан ихийг хийж бүтээж байгаа эрхэм гишүүддээ цаашдын ажил амьдралд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье.