info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

КАНАД УЛСЫН “ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА, ТҮНШЛЭЛ ТӨСӨЛ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх ажлын хүрээнд Канад Улсын санхүүжилттэй “Техникийн туслалцаа, түншлэл төсөл”-ийг 2022 оны 8 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Төслийн зөвлөхүүдийг Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар болон сахилгын хорооны гишүүд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Канад Улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюунбилэг нар оролцож, хамтран хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэн санал солилцлоо.

Шүүхийн сахилгын хороо нь өнгөрсөн хугацаанд Шүүхийн байгууллагын цахимжилт, Шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр олон улсаас туршлага судлах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар талууд харилцан ярилцаж, санал мэдээлэл солилцлоо.