КАНАД УЛСЫН ХОЛБООНЫ ШҮҮХИЙН КОМИССАРЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2023-09-12 0Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй төлөөллүүд Канад Улсын Холбооны шүүхийн комиссарын албаны Олон Улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков, Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро болон бусад холбогдох төлөөллүүдтэй цахимаар холбогдлоо.
Өнгөрсөн хугацаанд Канад Улстай хамтран хэрэгжүүлж буй “Техникийн туслалцаа” төслийн хүрээнд Шүүгчийн ёс зүй болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах арга зүйн чиглэлээр туршлага солилцож харилцан үр дүнтэй ажилласан бол энэ удаа тус төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр талууд санал солилцлоо.