info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД САЙН ДУРААРАА ЦУСАА ХАНДИВЛАЛАА


Монгол Улсын Их Хурлын 2007 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 45-р  тогтоолоор Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг баталсан. Үүнтэй холбогдуулан Цусны донорын үйлсийг ард иргэдэд сурталчлах, ач холбогдол, хэрэгцээг ойлгуулах зорилгоор 2015 оны 4-р сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны хамт олон цусаа хандивлалаа.

Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас дархлаажуулалттай холбоотой цусны нөөцийн хомсдол үүссэн энэ цаг үед Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид сайн дураараа цусаа бэлэглэж,  цаашид уг арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажиллахаар боллоо.