ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2023-08-30 0Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар 2023 оны 8-р сарын 30-ны өдөр Олон Улсын эрх зүйн байгууллагын /IDLO/ суурин төлөөлөгч Стивэн Кэнт болон хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Сургалт хариуцсан мэргэжилтэн Б. Ундрахбуян нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн ач холбогдол, үр дүнгийн талаар талаар ярилцлаа. Мөн цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд шүүхийн цахимжилт болон шүүхийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх, үйл ажиллагаагаа цахимжуулсан Олон Улсын байгууллагуудаас туршлага судлах зэрэг сэдвүүдээр харилцан санал солилцлоо.