info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГА Х.ХАШБААТАР ИТАЛИ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны даргын хүсэлтийг хүлээн авч Итали Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 9 дэх Хорооны Ерөнхийлөгч ноён Мишэл Папа болон албаны бусад төлөөлөгчид өнөөдөр буюу /2023.06.28/-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдтэй цахимаар уулзав.

Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар тус хорооны хүсэлтийг хүлээн авч цаг гарган уулзаж байгаа, Итали Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Монгол Улс 2014 оноос эхлэн Итали Улстай шүүхийн салбарт хамтран ажиллаж түүнээс хойш Итали Улсын элчин сайдын яам Улаанбаатар хотноо /2016 онд/ нээгдсэнээр бидний хамтын ажиллагаа өргөжин тэлэх боломж бүрдсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар Итали Улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагатай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах, сахилгын хэрэг хянан шийдвэрлэж байгаа туршлагаас судлах, айлчлал зохион байгуулах боломжийг судалж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж нөхцөл бүрэн дүүрэн болохыг мэдэгдэж, харилцан хамтарч ажиллахаар тохиролцсон үр дүнтэй уулзалт боллоо. Цахим уулзалтад Италийн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гадаад харилцааны ажилтан ноён Фурри Морэлли, Нарийн бичгийн дарга нарын газрын захирал хадагтай Алессандра Фрайэгари оролцсон бол Шүүхийн сахилгын хороог төлөөлж Хорооны дарга Х.Хашбаатар, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин, Б.Сугар, болон Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар оролцлоо.