“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЦАХИМЖУУЛАЛТ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛЫН ДҮГНЭЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2023-03-31 0Үйл ажиллагаагаа цахимжуулсан Европын холбооны Улсын шүүгчдээс туршлага судлах зорилготой Олон Улсын бага хурал /2023.03.20-03.24 өдрүүдэд Шүүхийн сахилгын хороо болон Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов.
Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулснаар иргэдийн цаг завыг хэмнэх, иргэдийг мэдэх эрхээр нь хангах, шударга, нээлттэй ил тод байдлыг бэхжүүлэх зэрэг өндөр ач холбогдолтойг олон улсын шүүгчид онцолсон бөгөөд Шүүхийн цахимжилт нь дан ганц нэг байгууллагын бус Хууль зүйн яам, Сангийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам зэрэг олон байгууллагуудын нэгдмэл байдлаас шалтгаална гэдгийг Европын Холбооны зөвлөхүүд дүгнэж хэллээ.
Дүгнэлт уулзалтад: Европын холбооны төлөөлөгчийн газар, Шүүхийн сахилгын хороо, Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.