info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ЯПОНЫ ХУУЛЬ ЗҮЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОРУУД САХИЛГЫН ХОРООНД ЗОЧЛОВ


Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн ахисан түвшний профессорууд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд, ажлын албаны төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтын үеэр Шүүхийн сахилгын хорооны дарга Х. Хашбаатар сахилгын хорооны бүтэц чиг үүрэг, үйл ажиллагааны талаар Нагояагийн их сургуулийн профессоруудад танилцуулж, цаашид харилцан мэдээлэл, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дээрх уулзалтад Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд, ажлын албаны төлөөлөл болон Нагояагийн их сургуулийн “Азийн эрх зүйн солилцооны төв”-ийн захирал Масако Мураками, Нагояа Их сургуулийн Хууль зүйн ахисан түвшний сургуулийн профессор Окочи Минорү, Нагояа Их сургуулийн зүйн ахисан түвшний сургуулийн профессор Фүмито Сато нар оролцов.