info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

КАНАД УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНД АЖИЛЛАЖ БАЙНА


Канад Улсын холбооны шүүгчидтэй туршлага солилцох уулзалт өнөөдөр /2023.03.20/ боллоо. Канадын элчин сайдын яам, Канадын комиссарын алба хамтран “Жендерийн мэдрэмжтэй сайжирч хөгжсөн тогтолцооны үр шимийг Монгол Улсын  иргэд хүртэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Канад улсын Альберта мужийн Хааны дээд шүүхийн ерөнхий шүүгч Мэри Моро, Нью брансвик мужийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки нар Монгол Улсад айлчилж байна.

Тэд “Монгол Улсын Шүүхийн цахимжуулалт” зөвлөгөөнд оролцох бөгөөд айлчлал энэ сарын 20-оос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх юм. Хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2023.03.20/ Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд болон ажлын албаны алба хаагчдад  “Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах стратеги” сэдвийн хүрээнд туршлагаасаа хуваалцлаа.