ИРГЭН ТАНД : АСУУЛТ, ХАРИУЛТ
2023-01-25 0Шүүхийн Сахилгын хорооны фэйсбүүк хуудаст иргэдээс ирсэн асуултад хариулж байна.
Асуулт:1
Сайн байна уу? Шүүхийн сахилгын хорооны зөрчил шалган шийдвэрлэсэн тодорхой статистик тоон баримт байдаг уу? Энэ талаарх мэдээллийг өгөх боломжтой юу?
Хариулт:
Сайн байна уу, Та Шүүхийн сахилгын хорооны www.judiscom.mn цахим хаягаар зочилж тайлан хэсгээс Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн гомдол, сахилгын хэргийн тоон үзүүлэлтүүдтэй танилцах боломжтой.
Асуулт:2
Сайн байна уу? Энэ жил Их засаг их сургууль төгссөн Танайх шинэ төгсөгч ажилд авдаг уу?
Хариулт:
Сайн байна уу, та юуны өмнө Төрийн албаны Ерөнхий шалгалтыг өгсөн байх шаардлагатай. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу Шүүхийн сахилгын хорооны тухайн албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдсан тохиолдолд тус шалгаруулалтад бүртгүүлэн оролцож эрх нээлттэй.