info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНД САХИЛГЫН ХОРООНЫ МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА


Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус сургалт, зөвлөгөөнд Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг оролцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зарим анхаарах асуудлаар шүүхийн захиргааны байгууллагын удирдлагуудад мэдээлэл өглөө.

 

Сургалт, зөвлөгөөнд анхан болон давж заалдах шатны шүүхийн 41 Тамгын газрын дарга нар хамрагдаж байгаа бөгөөд шүүхийн салбарт хэрэгжүүлэн ажилласан 2022 оны туршлага арга зүй, 2023 онд хийх төлөвлөгөөгөө батлах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа ажээ.