info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МЭНДЧИЛГЭЭ


Монголын ард түмэн шинэ үндсэн хуулиа 1992 оны энэ өдөр баталж хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаа тунхаглан зарласан билээ.

Төр, иргэний харилцаа, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг нэмэгдүүлж, иргэдийг шударга шүүхээр хамгаалуулах эрхийг улам бүр баталгаажуулах зорилго бүхий Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг Үндсэн хуульд тусгаж өгсөн юм.

Та бүхэнд Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн мэнд дэвшүүлье!

Шүүхийн сахилгын хороо