info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Сахилгын хорооны зарим гишүүд болон албан хаагчдыг төрийн одон, медалиар шагнасныг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар  сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Ажлын албаны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан референт Ш.Одгэрэл, Шалгах ажиллагаа хариуцсан референт Б.Оюунбилэг нар тус тус шагнагдсаныг Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар гардууллаа.