info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО


Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөнөөр Ажлын албаны 2022 оны жилийн эцсийн тайланг хэлэлцлээ.

Ажлын албаны 2022 оны жилийн эцсийн тайлангийн хуралд Шүүхийн Сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарсүрэн, О.Номуулин, Б.Сугар, Г.Цагаанцоож, С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун болон Ажлын албаны албаны албан хаагчид оролцов.

Ажлын албаны 2022 онд гүйцэтгэсэн ажлаас товч дурдвал

  • Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн 296 гомдол, сахилгын хэргийг хүлээн авч, жилийн эцсийн байдлаар шинээр 320 өргөдөл, мэдээлэл шинээр хүлээн авч нийт 616 өргөдөл, мэдээлэлд хянан шалгах ажиллагаа явуулжээ.
  • Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг эс зөвшөөрч 107 гомдол гаргасныг хянан шийдвэрлэв.
  • Шүүхийн сахилгын хорооноос хүлээн авсан сахилгын хэрэг 10, шинээр сахилгын хэрэг үүсгэсэн 262, гомдол шийдвэрлэх хуралдаанаар сахилгын хэрэг үүсгэсэн 29, сахилгын хэргээс тусгаарлаж үүсгэсэн 7 нийт 308 хэрэгт хянан шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэсэн.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид нэр дэвшигчдэд сахилгын шийтгэл ногдуулж байсан, сахилгын хэрэг үүсгэн шалгагдаж байгаа эсэх талаарх мэдээллийг гаргуулах тухай албан бичгийн хүрээнд нийт 83 шүүгчийн мэдээллийг Сахилгын хорооны лавлагаа мэдээллийн сангаас хайлт хийж гаргаж хүргүүлэв.
  • Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод хараат бус байх өргөдөл мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.4 дэх хэсэгт сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 21 хоног дотор цахим хуудаст байршуулна” гэж заасны дагуу шийдвэрийн биелэлт, хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхэд хяналт тавьж, шийдвэрийг нэгтгэж байгууллагын цахим хуудаст байршуулан ажиллажээ.
  • Иргэдээс хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй 108 гомдол хүсэлтийг хүлээн авч Ажлын албанаас хариу өгсөн байна.

Энэ оны жилийн эцсийн байдлаар нийт 40 шүүгчид сахилгын шийтгэлийг оногдуулсан байна. Үүнд, 14 шүүгчид нээлттэй сануулах, 3 шүүгчид хаалттай сануулах, 1 шүүгчид бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, 17 шүүгчид цалингийн хэмжээг зургаа хүртэл сар, 20 хүртэл хувиар бууруулах, 5 шүүгчийг огцруулан шийдвэрлэв.