info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, ШҮҮГЧИД ИТГЭХ ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛИЙГ БИЙ БОЛГОХ” ЧИГЛЭЛЭЭР КАНАД УЛСЫН ТУРШЛАГЫГ СУДЛАВ


Монгол Улсад хэрэгжиж буй Канад Улсын Засгийн газрын Техникийн туслалцааны түншлэлийн “Монгол Улсын Шүүхийн тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Канад Улсын туршлагыг судлан ажлын айлчлал хийлээ.   

Айлчлалын бүрэлдэхүүнд Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн,  Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Отгонцэцэг, Н.Отгончимэг нар 2022 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Канад Улсын Холбооны Шүүхийн газрын туршлагыг судлан Канадын шүүхийн зөвлөл, Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх, Дээд шатны Шүүхийн шүүгчдийн холбоо, Шүүхийн үндэсний хүрээлэн болон Канадын Нью Брансви, Альберто мужийн Шүүхийн байгууллагын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, ярилцав.  

Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхэлсэн газарт зохион байгуулсан сургалтын үеэр шүүгчийн ёс зүй, чиг баримжаа, шүүгчийн ёс зүйн хяналт мөн шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх зэрэг сэдвийн хүрээнд ярилцлага өрнүүлж, Канад Улсын сайн туршлагатай танилцав. 

Мөн төслийн үйл ажиллагаанд Монгол болон Канад Улсын шүүхийн холбогдох байгууллагууд Монгол улсын шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр шинэ аргачлал, хэрэглэгдэхүүн, практик, бүтэц, зохион байгуулалтыг боловсруулан гаргахад хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.