ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН ЗӨВЛӨХ МАРКО ФЕРРИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2022-10-11 0Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн болон Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин, Б.Сугар, Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нар Европын холбооны элчин зөвлөх, хэргийг түр хамаарагч Марко Ферри болон хөтөлбөрийн менежер Евгения Фараза, улс төрийн атташе Паула Вестлунд, улс төрийн бодлогын зөвлөх М.Ганчимэг нарыг 2022 оны аравдугаар сарын 11-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Европын холбооны Элчин зөвлөх Марко Ферри "Монгол Улсын Засгийн газартай 2021-2027 онд хэрэгжүүлэх шинэ түншлэлийн хөтөлбөр"-ийг танилцуулж, Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг дэмжин Шүүхийн сахилгын хороотой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.