АНУ-ЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧ ЖЭЙМС ВИННИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2022-10-03 0Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн болон Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, О.Номуулин, Б.Сугар, Х.Хашбаатар, Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нар АНУ-ын Холбооны шүүгч Жэймс Виннийг 2022 оны аравдугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр тал АНУ болон Монгол Улсын шүүх засаглал, шүүгчийн сахилга хариуцлагын талаар санал солилцож, туршлагаасаа хуваалцлаа.
АНУ-ын Холбооны шүүхийн шүүгч Жэймс Винн "АНУ-ын Зочин илтгэгч хөтөлбөр"-ийн хүрээнд шүүгчийн сахилга, ёс зүй, шүүх ажиллагаа, шүүхийн ил тод, хараат бус байдлын талаар болон олон нийттэй харилцах туршлагаас хуваалцаж, санал солилцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна.