ХАМТРАН АЖИЛЛАХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2022-06-22 0Монгол Улсын Их Сургууль Шүүхийн Сахилгын хороо хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт зургаадугаар сарын 22-нд боллоо. Уулзалтад Шүүхийн Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга З.Нямцогт болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор Б.Амарсанаа, МУИС- ийн Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадамдаш, “Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн”-гийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, профессор О.Мөнхсайхан, ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Б.Улаанбаатар, Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, профессор С.Болормаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор М.Уянга, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат нар оролцов.
Уулзалтаар хоёр байгууллага цаашид хамтарсан сургалт, судалгаа, хурал, хэлэлцүүлэг хийх, оюутан, судлаач нарын дунд эрдэм шинжилгээний уралдаант тэмцээн зохион байгуулах, оюутан дадлагажуулах, зочин багш урих зэрэг саналуудыг дэвшүүлж, хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болов.