info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ХБНГУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН ХЕРТА ДОЙБЛЕР-ГМЭЛИНТЭЙ УУЛЗЛАА


Шүүхийн Сахилгын хорооны төлөөлөл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хууль зүйн сайд асан, профессор Доктор Херта Дойблер-Гмелинтэй  2022 оны зургаадугаар сарын 23-ны өдөр уулзлаа. Уулзалтад Шүүхийн Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, О.Номуулин, Б.Сугар болон Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга  Б.Айбек нар оролцов. Уулзалтаар хоёр тал өөр, өөрийн улс орны шүүгчийн сахилга ёс зүйн зөрчил хянан шалгах ажиллагаа, практик туршлагаас хуваалцаж, мэдээлэл солилцсон бөгөөд цаашид хамтран ажиллах боломж, нөхцөлийг хэлэлцэв.