ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГА (IDLO)-ТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-06-03 0Шүүхийн Сахилгын хороо болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) хоорондын хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцох, зөвлөлдөх уулзалт 2022 оны 06 дүгээр сарын 03-ний өдөр боллоо. Уулзалтад Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, Сахилгын хорооны Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг, Хууль зүйн хэлтсийн дарга Я.Сансар, Бүртгэл, статистик, дүн шинжилгээ хариуцсан референт Ц.Номин болон Олон улсын эрх зүйн байгууллагын (IDLO) суурин хөтөлбөрийн менежер Ц.Баттуяа, Мониторинг үнэлгээний мэргэжилтэн Ж.Үжин, Төслийн хараат бус шинжээч, зөвлөх С.Билгүүн нар оролцлоо.
Уулзалтаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын зүгээс хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн хүрээнд Шүүхийн Сахилгын хорооны шинээр боловсруулж байгаа дүрэм, журмуудад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтаар уг дүрэм, журмуудын явц болон цаашдын төлөвлөгөөг хэлэлцэв. Мөн Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай сургалт, судалгааг зохион байгуулах тал дээр хамтарч ажиллахаар боллоо.
Шүүхийн сахилгын хорооны Ажлын алба