info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

САХИЛГЫН ХОРОО “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ


Шүүхийн сахилгын хорооны хамт олон 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Жанжин Д.Сүхбаатар”-ын гэрийн буурь байрлах түүхэн дурсгалт “Хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэн”-д 170 ширхэг хайлаас мод тарьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Тус Хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэн”-д тарьсан 170 ширхэг хайлаас модыг цаашид арчилж, усалж, ургуулах үйл явцыг хорооны хамт олон “Баянзүрх эко тохижилт үйлчилгээ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулж ажиллахаар болсон юм.