ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЛАА
2022-04-04 0Шүүхийн Сахилгын хорооны Хөдөлмөрийн дотоод журмыг нийт ажилтан, албан хаагч нарт танилцуулах сургалт 2022 оны 04 сарын 01-ны өдрийн 16 цагт боллоо. Сахилгын хорооны зөвлөгөөний 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08 тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Нямцогт танилцуулсан юм. Тэрээр уг журам нь 2022 оны 01 сарын 01 -ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуультай уялдсан төдийгүй Сахилгын хорооны гишүүд, ажлын албаны саналыг боловсруулан тусгаж батлуулсан гэдгээрээ онцлог гэв.
Мөн түүнчлэн Сахилгын хорооны Ёс зүйн зөвлөлийг гурван гишүүнтэй байхаар шийдвэрлэж, дийлэнх олонхын саналаар Захиргааны удирдлагын хэлтсээс Санхүү, төсөв хөрөнгө оруулалт хариуцсан референт, Б.Ариунжаргал, Хууль зүйн хэлтсээс Шалгах ажиллагаа хариуцсан референт О.Отгонсайхан, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсээс Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан референт Ш.Одгэрэл нарыг Ёс зүйн зөвлөлийн гишүүнээр сонгов.