info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТЫГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАВ


Авлигатай тэмцэх газрын 2020 оны  03 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг Шүүхийн сахилгын хороо 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шилжүүлэн авч сахилгын хэрэг үүсгэн шалгаж, Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцлээ.  Хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7  дахь хэсэгт заасны дагуу огцруулах шийтгэл оногдуулав.

Шүүхийн сахилгын хорооны Ажлын алба