ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-10-30 8Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд (EJAM)” төслийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин, Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нар 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн шүүхийн Тамгын газрын байранд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай, мөн өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд иргэд, хуульчид болон төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, өргөдөл, мэдээлэл гаргах хэлбэр, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүгчийн гаргасан сахилгын зөрчлийн талаар болон “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд (EJAM)” төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүн, холбогдох мэдээллийг танилцуулж оролцогчдын санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуудлаар мэдээлэл, тайлбар өгч, харилцан санал солилцлоо.
