info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД “УЛААНБААТАР МАРАФОН 2026”-Д ОРОЛЦЛОО


“Улаанбаатар марафон 2026” Олон Улсын гүйлтийн тэмцээн 5 дугаар сарын 23-ны өдөр болж Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид гурав дахь жилдээ оролцлоо.

Нийслэлийн засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн биеийн тамир спортын газраас Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, гүйлтээр хичээллэгч, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар Марафон” тэмцээнийг  2014 оноос хойш уламжлал болгон байгуулж байна.

Энэ жилийн хувьд Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид 5 болон 21 километрийн зайд тус тус гүйж амжилттай оролцлоо.