info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга болон албан хаагчид 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус хорооны байранд Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөгжлийн үнэлгээний байгууллагаас хийсэн "Монгол Улсын бодлогын үнэлгээний чадавхын индекс" тогтоох үнэлгээний үр дүнгийн талаар танилцуулга, сургалтад хамрагдлаа.

Танилцуулгыг Шүүхийн сахилгын хорооны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хариуцсан референт Ш.Одгэрэл хийж, Олон Улсын үнэлгээний цогц системийн ач холбогдлыг тайлбарлан дээрх сэдвийн хүрээнд албан хаагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.