info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

НЭР БҮХИЙ ШҮҮГЧИЙГ ОГЦРУУЛЛАА


Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн СХМ/2025/0132 дугаар магадлал, мөн тус хорооны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хянан үзэх хуралдааны ХТ/2026/0001 дүгээр хяналтын тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчил гаргасан тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан “Монгол Улсын шүүгчийн албан тушаал”-аас огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан. 
    
Дээрх сахилгын хэргийг Монгол Улсын дээд шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар хянаж, Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.