info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭГ ЗАДЛАН ХЭРЭГЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Шүүхийн сахилгын хорооны даргын баталсан 2026 оны мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөний дагуу 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус хорооны гишүүд болон албан хаагчид “Эрүүгийн хуулийн хэм хэмжээг задлан хэрэглэх арга зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Сургалтыг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн доктор (Ph.D) Т.Золбоо удирдан явуулж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээг задлан хэрэглэх арга зүй, Эрүүгийн эрх зүйг нэг мөр хэрэглэхийн ач холбогдлыг тайлбарлан дээрх сэдвийн хүрээнд албан хаагчдын сонирхсон асуултад хариулав.