info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД” ТӨСЛИЙН БАГ БОЛОН ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН ХЭСГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО.


“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” /EJAM/ төслийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд /EJAM/ төслийн баг болон шүүхийн байгууллагуудын ажлын хэсгийн хамтарсан уулзалт боллоо.

        Уулзалтад Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков, төслийн ажилтан Кэйт Жэнсон Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюунбилэг, Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд төслийн удирдагч С.Билгүүн, Шүүхийн байгууллагын ажлын хэсгээс Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, гишүүн О.Номуулин, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзориг нар оролцлоо.                                 

            Дээрх уулзалтаар төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүнг хэлэлцэж, ажлын хэсгийн чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээ, зохион байгуулалтыг тодорхойлон бататгаж, шүүхийн байгууллагуудын уялдаа холбоо, соёлын өөрчлөлтийн асуудлыг  хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэн тохиролцов.

            Мөн шүүхэд итгэх олон нийтийн итгэл, хараат бус байдал, ёс зүй, манлайлал, шүүхийн үйлчилгээ, жендерийн тэгш байдал, цахим хамтын ажиллагаа зэрэг нийтлэг зорилго, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоолоо.