info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН, ИРГЭД, ХУУЛЬЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


          Шүүхийн сахилгын хорооны гишүүд Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд (EJAM)” төслийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, иргэд, хуульч, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

          Уулзалтын үеэр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, шүүгчийн сахилгын зөрчил болон “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд (EJAM)” төслийн хүрээнд хийсэн судалгааны үр дүнг танилцуулж, холбогдох асуудлаар санал солилцлоо.

          Мөн иргэд, хуульч, төрийн албан хаагчдад Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, чиг үүрэг, шүүгчид холбогдуулан өргөдөл, мэдээлэл гаргах хэлбэр, түүнд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулан, санал хүсэлтийг сонслоо.