ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
2026-10-28 61Шүүхийн сахилгын хорооноос Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд (EJAM)” төслийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун болон тус аймгийн иргэд, хуульчид, төрийн албан хаагчид, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцов.
Тус уулзалтаар Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, О.Номуулин, Х.Хашбаатар, Г.Цагаанцоож болон Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга М.Алтаншагай нар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, чиг үүрэг, шүүгчийн сахилгын зөрчил, шүүгчид холбогдуулан өргөдөл, мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа болон “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд (EJAM)” төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнг танилцуулж, оролцогчидтой санал бодол солилцлоо.





