ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД /EJAM/ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-14 35 Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд /EJAM/ төслийн хүрээнд Шүүхийн сахилгын хороо болон Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Монгол Улсын хэмжээнд иргэд, олон нийтийн үнэлэмж, төсөөлөл бүрэлдэн тогтох, хууль зүйн болон шүүхийн тогтолцоо төлөвшин бэхжих, тогтолцооны шинэтгэлийг чиглүүлэх зорилгоор хэрэгжиж буй төслийн хүрээнд санал солилцох уулзалтыг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд зохион байгуулав. 
Шүүхийн сахилгын хороог төлөөлж тус хорооны дарга С.Энхтөр, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, О.Номуулин, Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар оролцсон бол Канад Улсын талаас Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков, Канад Улсын холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Төслийн ажилтан Кейт Женсон төслийн суурин удирдагч С.Билгүүн нар оролцлоо. 
Уулзалтын үеэр талууд төслийн хүрээнд 2026-2027 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон төслийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэлэлцэж санал солилцлоо.