ШҮҮХИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-07 27Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/ Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн хүрээнд Шүүхийн сахилгын хороо, Олон улсын хөгжлийн байгууллага /IDLO/-той хамтран “Шүүхийн ил тод байдал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сэтгүүлчдийн уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. 
Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай өнгөрсөн хугацаанд хамтран амжилттай хэрэгжүүлсэн олон арга хэмжээнд талархаж явдгаа дурдаад цаашид хамтын ажиллагааг улам өргөжин гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Энэ үеэр Европын Холбооны санхүүжилттэй, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-оос зохион байгуулсан “Шүүхийг сурвалжлах нь” тайлбарлах сэтгүүл зүйн уралдаанд шалгарсан шилдэг 2 бүтээл ирүүлсэн сэтгүүлчдэд (ОУЭЗХБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд шагнал гардууллаа. 
Уулзалтаар Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа “Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаарх мэдээллийн танилцуулга” сэдвээр, Сахилгын хорооны гишүүн Б.Сугар “Шүүгчийн түгээмэл гаргаж буй зөрчлүүд” сэдвээр, тус хорооны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга М.Алтаншагай “Шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн эмхэтгэл /2022-2025/ танилцуулаг”-ыг тус тус танилцууллаа. 
Уг арга хэмжээнд хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй сэтгүүлч мөн шүүхийн тамгын газрын хэвлэл мэдээллийн төлөөлөл хамрагдаж, Сахилгын хорооны үйл ажиллагааны талаарх танилцуулга, шүүгчийн түгээмэл гаргаж буй зөрчлүүдийн талаар асуулт асууж дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.