info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 92
Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ ТУХАЙ

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 1081 дүгээр зүйлийн 1081.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Доржгочоогийн Ариунтуяа, Цэвээнсүрэнгийн Давхарбаяр, Думбурайн Мягмарцэрэн, Хашгамбайн Хашбаатар, Дашзэвэгийн Эрдэнэчулуун нарыг Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР