Шүүхийн сахилгын хороо 2026 оны төсвийн төслийн талаар олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав
2025-08-12 0Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу 2026 оны төсвийн төсөл болон 2027–2028 оны төсвийн төсөөллийг боловсруулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд “төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах” гэж заасны дагуу олон нийтийн оролцоог хангах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөлөл оролцож 2026 оны төсвийн төсөлтэй танилцаж санал өгсөн юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн төлөвлөлтийг илүү үр ашигтай болгох ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгуулав.