ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ БАГ ТАМИРЧИД ХУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2024-12-02 0Улсын Дээд шүүхийн Тамгын газраас Хуулийн төв байгууллагуудын дунд спортын зургаан төрөлд тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Их тамир” спорт цогцолборт зохион байгууллаа.
Тэмцээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг 12 байгууллагын 125 тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар ,100 буудалт даам гэсэн спортын 6 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд Шүүхийн сахилгын хорооны тамирчид спортын 5 төрөлд амжилттай оролцож, эрэгтэй баг тамирчид гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртлээ.