info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

СЭТГҮҮЛЧДИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйл, Шүүхийн сахилгын хорооны стратеги төлөвлөгөөний зорилт 2-ын 2.2.3 дахь арга хэмжээг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа нээлттэй ил тод мэдээлэх зорилгоор “Сэтгүүлчдийг уулзалт”-ыг хоёрдох жилдээ зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтад Канад Улсын Нова Скотиа мужийн шүүхийн Тамгын газрын дарга Женнифер Стэйрс, Канад Улсын холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Хуулийн зөвлөх Иан Моррисон нар цахимаар оролцож “Шүүхийн сэтгүүл зүйн хүндрэл бэрхшээл, сайн туршлага сэдвийн” хүрээнд мэдээлэл өгч, сайн туршлагаасаа хуваалцсан нь онцлог байлаа.

Уулзалтаар Шүүхийн сахилгын хорооны дарга, дэд профессор Ц.Давхарбаяр “Өнгөрсөн хугацаанд хүлээн авсан өргөдөл, мэдээлэл болон сахилгын хэрэг шийдвэрлэлтийн статистик” сэдвээр, гишүүн Г.Цагаанцоож “Шүүгчийн гаргаж буй түгээмэл зөрчлийг жишээн дээр тайлбарлах нь” сэдвээр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг “Шүүхийн сахилгын хорооны цахим шилжилт” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Дээрх уулзалтад  хэвлэл мэдээллийн байгууллагын  30 сэтгүүлч хамрагдаж,  шүүгчийн түгээмэл гаргаж буй зөрчил болон түүнийг шийдвэрлэсэн байдал, хүлээн авсан өргөдөл мэдээллийн тоо баримт зэрэг агуулгын хүрээнд асуулт асууж дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.