info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

АЖЛЫН АЛБА 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ДАРГА, ГИШҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.13-т “Сахилгын хорооны ажлын албаны хагас, бүтэн жилийн ажлын тайланг сонсох” гэж заасны дагуу Ажлын албаны дарга 2024 оны эхний хагас жилийн тайлангаа Зөвлөгөөнд өнөөдөр /2024.06.24/ танилцууллаа.

Шүүхийн сахилгын хорооны Ажлын алба өнгөрсөн хугацаанд хууль тогтоомж дүрэм журамдаа нийцүүлэн, хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааны явц болон үр дүнгээ Сахилгын хорооны дарга, гишүүд, албан хаагчдадаа танилцуулж, санал хүсэлтийг сонслоо.