info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

УИХ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд Шүүхийн сахилгын хорооны дарга дэд проф. Ц.Давхарбаяр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Ерөнхий нягтлан бодогч Б.Ариунжаргал нар оролцлоо.

 Хуралдаанаар  Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр төслийн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Мөн хуралдааны төгсгөлд Шүүхийн сахилгын хорооны 2025 оны төсвийг хэлэлцэж төсвийн саналыг төсөвлөснөөс бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө.