info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД “УЛААНБААТАР МАРАФОН 2024”-Д ОРОЛЦЛОО


Улаанбаатар марафон 2024” Олон Улсын гүйлтийн тэмцээн 05 дугаар сарын 25-ны өдөр болж Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид оролцлоо.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар Марафон”, 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон байгуулагдаж байна.

Энэ жилийн хувьд оролцогчид 5, 10, 21, 42 ккилометрт гүйж байгаа бөгөөд Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид “Эрүүл мэндийн гүйлт” буюу 5 километрийн зайд гүйж оролцлоо.