info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

КАНАД УЛСЫН ХОЛБООНЫ ШҮҮХИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Шүүхийн сахилгын хорооны дарга Ц.Давхарбаяр Канад Улсын холбооны Шүүхийн комиссарын албаны Олон Улсын хөтөлбөр хариуцсан дарга Олег Шаковыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр тал өнгөрсөн хугацаанд Канад Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлсэн “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” богино хугацааны төсөл үр дүнтэй байсныг онцлоод цаашид шаардлагатай бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн Канад Улсын техник туслалцааны түншлэлийн хүрээнд Холбооны Шүүхийн хэрэг эрхлэх газрын комиссарын албатай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад хүн бүрт шударга ёс, эрх тэгш байдлыг хангах нь” төслийн талаар талууд харилцан санал солилцлоо.

Энэхүү уулзалтад Канад Улсын холбооны Шүүхийн комиссарын албаны Олон Улсын хөтөлбөр хариуцсан дарга Олег Шаков, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюунбилэг, Шүүхийн сахилгын хороог төлөөлж дарга Ц.Давхарбаяр, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар, Б.Сугар, Д.Эрдэнэчулуун, С.Энхтөр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар оролцов.