“ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА, ТҮНШЛЭЛ” ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ХАДАГТАЙ МЭРИ МОРО КАНАД УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧЭЭР ТОМИЛОГДЛОО
2023-11-01 0Шүүхийн сахилгын хороо нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Техникийн туслалцаа, түншлэл” төсөлд 2022 оноос хойш оролцон ажиллаж байна.
Уг төслийн зөвлөхөөр ажилладаг Канад Улсын Алберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хатагтай Мэри Морог шударга ёсны төлөө тууштай ажилласныг нь үнэлж Канад Улсын Ерөнхий сайд Жастин Трудо 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Канад Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох болсныг албан ёсоор зарласан баярт мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.