ТЕНДЕРИЙН УРИЛГА
2022-02-25 0Огноо: 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр.
Тендер шалгаруулалтын нэр: Суудлын автомашин
Тендер шалгаруулалтын дугаар: ШСХ/202202012
“Шүүхийн сахилгын хороо” нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Суудлын автомашин” нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “багцгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендерийн баталгаа: Шаардана.
Тендерийн баталгааны дүн: 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөг.
Хүчинтэй байх хугацаа: 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүчинтэй байна.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн, 11 цаг 00 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын 11-р байр 701 тоот. Утас 51-264514