БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ШҮҮГЧ, ПРОКУРОРЫН ЗӨВЛӨЛТЭЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-25 6Шүүхийн сахилгын хороо болон Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөл хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр /2026.08.25/ байгууллаа.

Энэхүү санамж бичгээр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зарчим, үйл ажиллагааны журам, практик туршлага, тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох, шүүгчийн ёс зүй, сахилгын хариуцлагын ялгамжтай байдлыг тодорхойлох чиглэлээр болон шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлуудаар харилцан туршлага солилцох, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Санамж бичиг үзэглэх арга хэмжээнд Шүүхийн сахилгын хороог төлөөлж тус хорооны дарга С.Энхтөр, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин, Х.Хашбаатар нар, Бүгд Найрамдах Түрк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийг төлөөлж тус зөвлөлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Хоёрдугаар танхимын тэргүүн Фузули Айдогду, Ерөнхий нарийн бичгийн орлогч Мустафа Түнай, Илтгэгч шүүгч Хакан Булут нар оролцлоо.
